“Ховор металлын салбарт хэрэгжүүлэх ажлаа эхэлнэ”

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

“Ховор металлын салбарт хэрэгжүүлэх ажлаа эхэлнэ”

Холбооны Бүгд найрамдах Герман улсын Канцлер Ангела Меркель манай
улсад албан ёсны айлчлал хийгээд
өчигдөр 15 цаг 20 минутад нутаг буцлаа. Тэрбээр уржигдар орой
22.30 цагт манай улсад х
өл тавьсан. Харин
айлчлалын албан ёсны арга хэмжээ
өчигдөр есөн цагт эхэлсэн юм.
Нэг ёсондоо Монгол Улсын Ер
өнхий сайдын урилгаар  манай улсад хийсэн айлчлалын албан ёсны арга хэмжээ
нь богино хугацаанд
үргэлжилсэн гэж болно.

Олон улсын ажиглагчид “Германы
тал Монгол Улстай ашигт малтмалын салбарт хамтарч ажиллах, тэр дундаа газрын ховор
елементийг ашиглах тал дээр  яриа хэлэлцээр
т
үлхүү өрнүүлэх нь” хэмээн таамаглаж
байв. Бас “Герман улсын Канцлер Ангела Меркель Монголд айлчлахаасаа
өмнө ОХУ-д хийх айлчлалаа
цуцалсан. Энэ нь Герман улс Монголын ашигт малтмал, газрын ховор элементэд ихээхэн
анхаарлаа хандуулж байгааг илэрхийлж байна” гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсл
үүд бичиж байв. Тэдний энэхүү таамаглал ч 
биеллээ олсон гэж хэлж болно. Учир нь айлчлалын
үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын төдийгүй хатагтай Ангела Меркелийн хэлсэн үгэнд “Ашигт малтмал, уул уурхайн салбарт хамтран ажиллана”
гэсэн
үг хамгийн их давтагдаж байлаа. Ерөнхий сайд “Герман улсын Засгийн газрын тэргүүн манай улсад анх удаа айлчилж буй нь түүхэн үйл явдал боллоо.
Герман бол манай улсын Европ дахь гол т
үнш. Тиймээс тус улстай
харилцаа холбоогоо
өргөжүүлэх нь манай гадаад
бодлогын тэрг
үүлэх зо­рилтын нэг юм. Бид Монгол,
Гер­маны харилцааны
өнөөгийн бай­дал, цаашдын чиг хандлагын та­лаар ярилцсандаа
баяртай байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхж
үүлэх, хөрөнгө оруулагчдыг татах,
уул уурхай, дэд б
үтцийн сал­барт төсөл хэрэгжүүлэх талаар ярилц­лаа. Мөн Германы дэвшилтэт тех­но­логийг уул уурхайн салбарт
ашиг­лах,  хамтран боловсруулах та­лаар тодорхой
санал солилцлоо.  Бид т
үүхий эдийг шууд экспортлох бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг эх орон­доо боловсруулах зорилт тавьж байгаа. Яг
энэ агуулгын да­гуу ашигт малтмал, аж
үйлдвэр, эр­чим хүч, технологийн салбарт хамт­ран ажиллах Засгийн газар
хоо­рондын хэлэлцээрт гарын
үсэг зурсан” гэж уулзалтын
дараа сэт­г
үүлч­дэд мэдээлэл өгөх үеэрээ он­цол­лоо. Түүний хэлсэнчлэн хоёр тал уул уурхай, ашигт малтмалын сал­барт хамтран ажиллах
гэрээнд голчлон гарын
үсэг зурсан юм. Тод­руулбал,
ашигт малтмал, аж
үйлд­вэр, технологийн
салбарт хамт­ран ажиллах тухай хоёр орны Зас­гийн газар хоорондын хэлэлцээрт Мон­голын
талаас Эрдэс баялаг, эрчим х
үч­ний сайд Д.Зоригт,
Германы та­лаас Герман улсаас Монгол Ул­сад суугаа Элчин сайд  Петер Шал­лер нар гарын
үсэг зурсан. Мөн  уур­хайн гэрээт олборлогчдын тухай гэ­рээнд “Эрдэнэс
Тавантолгой” ком­панийн г
үйцэтгэх захирал Б.Энэ­биш,
“ББМ Оперта” группийн  ер
өн­хийлөгч Вольфган Петерс
нар, хамт­ран ажиллах тухай компани хоо­рондын ер
өнхий гэрээнд “Эрдэ­нэс Тавантолгой” компанийн гүй­цэт­гэх захирал Б.Энэбиш, “Сий­менс” компанийн Эрчим
х
үчний үйлд­вэрлэл хариуцсан
г
үйцэтгэх захирал Маркус Таке нар гарын үсэг зурав. Германы хамгийн том инже­нерингийн компани
болох “Сийменс”-ийн хувьд манай улсаас газрын ховор элемент худалдан авах сонирхолтой
компаниудын нэг юм. Т
үүнчлэн албан ёсны
хэлэл­цээ­рийн
үеэр Монгол Улсад өрнөж буй ардчилал, зах
зээлийн тогтолцоог улам г
үнзгийрүүлэх, энэ тал дээр Германы туршлагыг хуваалцах, сон­гуулийн
тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг
үзүүлэх, боловсрол, нийгэм, батлан хамгаалах, эрүүл мэндийн сал­барт хамтран ажиллах талаар яриа өрнүүлсэн аж. Ерөнхий сайд “Бүхэлд нь хэлбэл энэ
удаагийн т
үү­хэн айлчлал нь хоёр орны хам­тын
ажиллагаанд маш чухал т
үлхэц өгсөн, хамтын ажиллагааны
асуудлуудыг хэлэлцсэн маш чухал айлчлал боллоо гэж
үзэж байна” хэмээн ярианыхаа төгсгөлд онцлов.  Харин хатагтай Ангела Меркель “Монгол, Герман
улс алс хол оршдог ч маш дотно харилцаатай байдаг.

 Монгол Улсын сүүлийн 20 жилд туулж өнгөрүүлсэн ардчилал, зах зээлийг хөгжүүлэх замналыг
бид анхааралтай харж, х
үндэтгэлтэй хандаж
ирсэн. Би “Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг х
өгжүүлэх асар их
боломж, бололцоо байгаа” гэж д
үгнэж байна. Цаашдаа
уг харилцаагаа хэрхэн
өргөжүүлэх талаар ярилцсан
нь ихээхэн боломж байгааг  харуулж байна.
Ашигт малт­малын салбарт хамтран ажиллах гэ­рээнд гарын
үсэг зурсан. Харин одоо бодит ажил хэрэг болгох үлдлээ. Миний бие манай улсыг монголчууд “Урт хугацааны
тогтвортой, шударга  т
үнш” хэмээн үздэг гэж ойлгож
бай­на. Мэргэжилтн
үүдийг сургах
тал дээр  хамтарч ажиллах болно. Монгол Улсыг
Европын холбоотой хам­тын ажиллагаагаа
өргөжүүлэх, Европын
аюулг
үй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүү­нээр элсэхэд дэмжлэг үзүүлнэ” гэж ярьсан
юм. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель болон Монгол Улсын Ер
өнхий сайд С.Батболд нарын дунд ийнхүү уул уурхайн салбарт хамтарч ажиллах тухай яриа өрнөжээ. Тэд айлчлалын
үеэр ярилцсан асууд­луудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол-Германы Засгийн газар хоорондын
ажлын хэсэг байгуулах нь з
үйтэй гэж шийдсэнээ
ч хэлсэн юм.  Ажлын хэсэг ашигт малтмалын
хайгуул, судалгаа, шинжилгээ, ол­бор­лолтод хэрхэн хамтарч ажиллах талаар голчлон
хэлэлцэх нь. Т
үүнч­лэн судалгаа шинжилгээний
бай­гууллага байгуулах талаар ч
өчигдөр ярилцсан аж. Дашрамд дурьдахад, манай хоёр орны
хувьд томоохон т
өсөл, хөтөлбөрүүдийг хамтарч хэ­рэгжүүлсэн түүх байхгүй. Тиймээс айлчлалын үеэр ярилцсан эдгээр асуудлууд ашигт, малтмалын салбарт
хэр­хэн ажил хэрэг болохыг харах
үлдлээ.  Хатагтай Ангела Меркель “Зэс, ховор металлын салбарт
хэрэг­ж
үүлэх ажлаа аль болох хурдан
эхлэх
үүргийг хүлээж авлаа” гэж
хэлснээс  нь
үзвэл энэ цаг нэг их удах­гүй бололтой.



 ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД БЭЛЭН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ

 ХБНГУ-ын Канцлер Ангела Мер­кель
өчигдөр Ерөнхий сайдтай яриа хэлэлцээр хийснээс гадна  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга
Д.Дэмбэрэл нарт ба­раалхаж, Афганистан дахь Гер­маны цэргийн удирдлагад ал­ба хаа­сан
Монголын энхийг сахиу­лагч­дын т
өлөөлөлтэй уулзсан
юм. М
өн УИХ-ын чуулганы нэгдсэн ху­ралдаанд үг хэлсэн нь айлчлалын хам­гийн сонирхолтой хэсгийн
нэг байсан гэж хэлж болно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд
өм­нө нь Казахстаны
Ер
өнхийлөгч Н.На­зарбаев,
ОХУ-ын Ер
өнхийлөгч асан В.Путин, НҮБ-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга асан
Кофи Аннан, БНХАУ-ын Ху Жинтао, АНУ-ын Ер
өнхийлөгч асан Жорж Буш нар үг хэлж байсан. Энэ үеэр улс онуудын Төрийн тэргүүнүүд өөрийн орны ашиг сонирхлыг илэрхийлж байсан гэхэд болно.
Тэгвэл
өчигдөр ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель чуулганы танхимд
үг хэлэхдээ “Хоёр орны хооронд харилцан уул­залт, яриа
хэлэлцээр
өрнөсөөр ирсэн. Зүүн Европын хуучин со­циа­­лист орнуудыг хамарсан ард­чил­­сан
хувьсгал 1980-1990 онд
өр­нөсөн.  Тэр үед мон­голчууд
ч гэ­сэн ардчилсан эрх ч
ө­лөөнийхөө тө­лөө тэмцэж байлаа.
Ижил т
өстэй түүхэн өөрчлөлтийн гэрч болсон
нь биднийг ойртуулсан. Бидний
үүрэг ард иргэдийг
чинээлэг амьдруулах, тэдэнд улсын н
өөц баялгаас хүртэх боломжийг нь нээж өгөхөд оршино. Намрын чуул­ганаараа сонгуулийн эрхийн ши­нэчлэлийг
хэлэлцэж байгаа нь УИХ-д олон т
үмний төлөөллийг сонгох
үйл явцыг боловсронгуй болгоход чухал алхам болох болов
уу. Танай орны байгалийн баялаг улс орноо х
өгжүүлэх, ард түмнээ чинээлэг амьдруулах болом­жийг агуулж байна.
Үүний сацуу уул уурхайгаас олох орлогыг ард тү­мэнд хүртээмжтэй хуваарилах
үүр­гийг Засгийн газар, парламент хүлээж байна. Эдийн засгийн үр ашгийг урт хугацаанд хүртээхийн тулд хойч үеэ бодолгүй орхиж болохгүй. Тиймээс дэд бүтцийн салбартаа хөрөнгө оруулах хэрэгтэй.
Харин
үүнийг Герман улс дэмжихэд бэлэн байна. Намайг дагалдан
ир­сэн т
өлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  Мон­голын дэд бүтцийг хөгжүүлэх, үр өгөөжтэй шийдвэр
гаргахад тань
өөрсдийн хувь нэмрийг оруулж
чадах аж ахуйн нэгжийн т
өлөөлөл орсон” гэж
онцоллоо.

Г.ОТГОНЖАРГАЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж