Зөвлөх дөрвөн компани өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Зөвлөх дөрвөн компани өрсөлдөж байна

Монгол Улсын Засгийн газраас “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” барих  шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан.  Уг цогцолборын барихад зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулах ажил үндсэндээ дууссан байна. Шалгарсан зөвлөх үйлчилгээний компаниудын нэрийг захилагч байгууллага Үндэсний шинэтгэл хөгжлийн хорооноос гэрээ байгуулах эрх олгох саналыг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйл буюу Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн дагуу нийтэд мэдээлэх  гэнэ. Төслийн олон улсын хуулийн болон дотоодын хамтарсан зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулах тендерт хоёр консерциум оролцож байгаа бөгөөд тэдгээр  нь “Liberty partners LLC” болон “GT’s advocate” юм байна.

 Тодруулбал, “Liberty partners LLC” нь “BNP Paribas”, “McKinsey and Company”, “Pillsbury” компаниудтай нэгдэл болон оролцож байгаа бол “GT’s advocate” нь “Hogan Lovells” ХХК-тай нэгдэл болон оролцож байгаа аж. Харин цогцолбор барих ерөнхий зөвлөхийн сонгон шалгаруулах тендерт гадаадын “Bechtel”, “Fluor”, “Worley Parsons”, “Hatch” гэсэн дөрвөн компани өрсөлдөж байгаа аж.  “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төсөл нь ач холбогдлын хувьд ч төслийн хамрах хүрээний хувьд ч томоохон төсөлд тооцогдох учир энэхүү төслийг хэрэгжүүлэх ерөнхий зөвлөх үйлчилгээний баг нь олон улсад танигдсан, нэр хүндтэй, уг төсөлтэй ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай компани байх шаардлагатай гэсэн зарчмыг баримтлаж буй гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж