Эрчим хүчний алдагдал дөрвөн тэрбумд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний алдагдал дөрвөн тэрбумд хүрнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Эл төслийн хүрээнд түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх, эрчим хүчний үнийг зах зээлийн үнэд шилжүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөсний зэрэгцээ Эрчим хүчний зохицуулах хороог зөвлөл болгон өөрчилж буй аж. Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь тухайн жилд цахилгааны үнэ хэд байх талаар шийдвэрүүдийг гаргана. Одоо эрчим хүчний үнэ аймаг бүрт харилцан адилгүй аж. Зарим аймгуудынх хэт өндөр байна гэсэн гомдол ирүүлдэг байхад зарим аймгууд улсаас татаас авч цахилгаан хэрэглэдэг байх жишээтэй. Өнөөдрийн байдлаар баруун таван аймаг ОХУ-аас эрчим хүч экспортолдог аж. Хойд хөршөөс авсан эрчим хүчийг ахуйн хэрэглэгчдэд 1 квтыг нь 60 төгрөгөөг, аж ахуйн нэгжүүдэд 90 төгрөгөөр тооцож нийлүүлдэг. Гэтэл авч байгаа цахилгааных нь үнэ өндөр. Энэ хоорондын зөрүүгээс болж 2011 оны хагас жилийн байдлаар алдагдал 2.6 тэрбум төгрөгт хүрчээ. Оны эцэст дөрвөн тэрбум гаруй төгрөгт хүрнэ гэж холбогдох албаныхан мэдэгдлээ. Цаашид дээрх таван аймаг дотоодоосоо эрчим хүч авдаг болох нь чухал байгаа аж. Энэ чиглэлээр ч Засгийн газар дээр бодлого чиглэл гарсан тухай мөн холбогдох яамны сайд нь мэдэгдэв

.

Түүнчлэн орон нутгууд төсөв хэмнэх нэрийн дор халаалтыг оройтуулж өгдөг. Улаанбаатар хотын хэрэглэгчид есдүгээр сарын 15-наас, аж ахуйн нэгжүүд аравдугаар сарын 1-нээс тус бүр дулаанаа авдаг бол орон нутагт бүр хожуу. Аравдугаар сарын 15-н хүргэж байж халаалт өгөх тохиолдол олонтаа. Тэр байтугай цэцэрлэгүүдэд хүртэл халаалт өгөхгүй чангааж байгаа. Тиймээс улсын хэмжээнд хаалтыг хэдэн сараас өгч эхлэх талаар нэгдсэн цаг хугацаатай болох шаардлага ч тавигдаж буй юм байна.


Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж