
“Давтагдашгүй”…удахгүй нэгэн гайхалтай тоглолт болох гэж байгаа. Үзэгчид ч “Давтагдашгүй” тоглолтыг үзэхээр сэтгэл догдлон хүлээж суугаа биз. Учир нь энэ тоглолт бол төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатын анхны бие даасан тоглолт. Тиймээс олон хүнд хүлээлт, догдлол бий болгоод байгаа аж. Харин тоглолтын гол эзэн Б.Чинбат энэ сарын 27-29-ны өдрийг догдлон хүлээж байна. Тэрбээр facebook хуудсандаа “Тоглолт болоход 13 хоногийн хугацаа байна. Урт ч юм шиг, удаан ч юм шиг. Анхны тоглолт болохоор их их догдлох юм. Бэлтгэл бол ер нь жигдэрсэн. Хөгжимчидтэйгээ гар нийлж чадаж байна. Өмнө нь “Sweetymotion”-ий тоглолт дээр "гүйж" явснаас биш өөрийн юм болохоор бүх хариуцлага өөр дээр байгаа юм шиг санагдаж байна” хэмээн бичжээ. Чинбаагийн догдлол үргэлжилсээр, өдөр хугацаа өнгөрсөөр л нэг мэдэхэд аравдугаар сарын 27-ны өдөр бол Соёлын төв өргөөнд фэнүүдийнхээ хамт “бут” авах биз ээ.
М.Урин