Дэвид Хэй зодог тайлав

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Дэвид Хэй зодог тайлав

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан, Британийн тулаанч Дэвид Хэй зодог тайлах шийдвэрээ албан ёсоор зарлалаа. Уг нь Украйны тулаанч Виталий Кличкотой нударга зөрүүлэхээр ярилцаад байсан ч өчигдөр тохиосон 31 насны төрсөн өдрөөрөө тулааны спортыг орхих тухайгаа мэдэгдсэн байна. Тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 27 тулаан хийснээс ердөө хоёрт нь ялагдсан чамгүй амжилттай нэгэн билээ
.
Дэвид Хэй “Миний шийдвэрийг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Гэхдээ би энэ өдрийг хэдийнэ 10 жилийн өмнө товлочихсон байсан. Мэргэжлийн бокст гурван жил л өөрийгөө сорино гэж боддог байлаа. Тэр хугацаанд, өөрөөр хэлбэл 31 нас хүртлээ аль болох олон ялалт авч, ахиухан мөнгө олохыг хичээж байсан” хэмээн ярьжээ. Тэрбээр 2009 оны арваннэгдүгээр сард Германд болсон тулаанд ОХУ-ын Николай Валуевийг ялснаар хүнд жингийн дэлхийн аварга болж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж