Амталгаат худалдаа болов

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Амталгаат худалдаа болов

Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцэн батламж гардсан аж ахуйн нэгжүүдийн шилдэг бүтээгдэхүүний “Эрүүл, чанарлаг үдийн цай” амталгаат үзэсгэлэн худалдаа боллоо. Үзэсгэлэн худалдаанд Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг “Завхан баялаг” ХК, “Мандаат Завхан” ХХК, “Марал Тунадалай” ХХК, “Маргад” ХХК зэрэг компани оролцон өөрсдийнхөө нэрийн бүтээгдэхүүнийг дэлгэн тавьж иргэдэд амтлууллаа. Иргэд, эцэг эхчүүд ээнэ үеэр цэцэгхэн, бөмбөөлэй, навчит, хос талх, сүлжмэл талх, цэцгэн боов, өндөгт, амин дэмт боов, жимсний ундаа, өтгөрүүлсэн жүүс, нэрс, чацарганы чанамал зэрэг чанар, илчлэгтэй амин дэмт бүтээгдэхүүнийг амталж, хүүхдүүдийнхээ хүнсэнд сэтгэл хангалуун байлаа.


А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж