Татварын талаар мэдлэгээ уралдуулаарай

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Татварын талаар мэдлэгээ уралдуулаарай

Татварын ерөнхий газраас “Шинэ цагийн татварын тогтолцоо үүсч, хөгжсөний 20 жилийн ой”-г тохиолдуулан “Хөгжил дагуулсан 20 жил” сэдэвт нийтлэл, гэрэл зураг, гар зураг, зохион бичлэгийн  уралдаан зарлаж байна. Тус газраас энэ оныг “Иргэний татвар-Цахим үйлчилгээ”-ний жил болгон зарласантай холбогдуулан улс орны эдийн засаг, хүний хөгжлийг дэмжих, далд эдийн засгийг ил гаргах татварын бодлого, арга зүйн асуудал, татварын албаны хөгжил, татвараас зайлсхийхийн хор уршиг, татварын эрсдэл, е-татвар, е-татварын үйлчилгээг хөгжүүлэхээр болсон. Тиймээс энэхүү нийтлэлийн уралдааныг зарлах болсон  зорилго нь хувь хүний татварын тогтолцоо зэрэг сэдвийн хүрээнд ирээдүйн татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлж, зохиомжит сэтгэлгээг хөгжүүлэх, татварын тухай ойлголтыг нийгэмд үнэн зөвөөр таниулах, бусад улс орны олсон амжилт, туршлага, жишээг Монголын татварын орчин, нөхцөлтэй харьцуулан олон нийтэд хүргэхэд  чиглэгдэж байгаа аж. Шилдэг нийтлэлч 500 мянган төгрөгийн урамшуулал хүртэх аж.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж