Эрхэм удирдаач сая долларын шагнал гардлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Эрхэм удирдаач сая долларын шагнал гардлаа

Чикагогийн симфони найрал хөгжмийн удирдаач Рикардо Мюти өчигдөр Шведийн нийслэл Стокгольм хотноо хүрэлцэн ирж, нэрт дуучин, сопрано хоолойгоороо дэлхийд алдаршсан Биржит Нилссон агсны нэрэмжит шагнал болох нэг сая ам.долларыг гардан авлаа. Энэ бол сонгодог урлагийн ертөнц дэх хамгийн том шагнал билээ. Ноён Мюти дэлхийн сонгодог хөгжимд орулсан үнэ цэнтэй хувь нэмрийнхээ төлөө энэхүү шагналын эзэн болсон юм.


Италид төрж өссөн Мюти залуухан удирдаач байхдаа Флоренсоос Ром хүртэл зөвхөн Шведийн сопрано Биржитийн дуулахыг сонсох гэж бүтэн гурван цаг үүр цүүрээр аялдаг байжээ. Харин өнөөдөр 70 настайдаа шүтэн биширч байсан агуу дуучныхаа нэрэмжит шагналын эзэн болоод байна. Түүнээс өмнө энэхүү шагналыг Испанийн алдарт тенор Плачидо Доминго хүртсэн. Мюти шагналынхаа мөнгөөр юу хийх тухайгаа нууцалж байна. Ямартай ч олон нийтэд зориулсан буяны зүйлд зарцуулахгүй гэдгээ мэдэгдэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж