Нийтийн монгол бөхийн барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Нийтийн монгол бөхийн барилдаан болно

Бөхийн баяр хэмээх цуврал барилдааны үргэлжлэл өсвөр бөх
болон нийтийн монгол бөхийн барилдаан энэ сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд болно. Цуврал барилдааны
эхнийх нь болох сумын цолтнуудын барилдаанд аравдугаар сарын 8-нд, аймаг, цэргийн цолтнуудын барилдаан 12-нд болсон билээ.
Тэгвэл 15-ны өдөр ийнхүү өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан болж, 16-ны
өдөр Богдхайрханы хишиг барилдаан буюу улс аймгийн цолтнуудын барилдаан
болсноор "Намар цагийн бөхийн баяр" өндөрлөх юм.

Өсвөр болон нийтийн монгол шандастнуудын барилдаанд барилдах
бөхчүүдийн тоо хязгааргүй тул барилдах залуусыг өргөнөөр оролцохыг урья.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж