Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

“Ранго” гарч ирлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Заваан”нэрт цөлийн нэгэн жижиг сууринд шүлснээс өөр шингэн зүйл үгүй. Тэнд ус чандмань эрдэнэ бөгөөд чанд газар хадгалагдаж байдаг тэр эрдэнийг  суурингийн эзэн ганцаар эзэмшихийг санаархана. Хотыг энэ байдлаас аврах баатар нь холоос ирсэн гийчин Ранго хамелеон. Чайнатаунаас авахуулаад КлинтИйствуудын барууны киноны элемент агуулсан уг анимейшн хүүхэлдэйн кино энэ сарын гурванд нээлтээ хийсэн бөгөөд гол баатар “Ранго” хамелеонд Холливуудын жүжигчин Жонни Депп, бусад дүрүүдэд Исла Фишер, Нед Бити, Билл Найфи, Самуэл Л.Жексон нар дуу оруулжээ. Гарсан даруйд шүүмжлэгчдийг анхаарлыг татаад эхэлсэн уг хүүхэлдэйн киног 2011 оны шилдэг бүтээл болно гэж таамаглаж байгаа аж.

    Н.Энх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж