Рүүни “Евро-2012”-ын гурван тоглолт өнжинө

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Рүүни “Евро-2012”-ын гурван тоглолт өнжинө

Английн шигшээ багийн довтлогч Уейн Рүүни гурван тоглолт өнжих шийтгэл хүлээсэн тул 2012 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтуудыг өнжихөд хүрчээ. “Евро-2012”-ын сонгон шалгаруулалтын хүрээнд Монтенегрогийн шигшээ багтай хийсэн тоглолтын үеэр улаан хуудсаар торгуулж, улмаар тоглолтын 74 дэх минутад талбайг чөлөөлсөн юм. Монтенегро улсын Подгорица хотноо өнгөрөгч баасан гаригт болсон тус тоглолтод Рүүни өрсөлдөгч багийн хамгаалагч Миодраг Жукович дээр бүдүүлэг алдаа гаргасан учир шүүгч түүнийг улаан хуудсаар “шагнасан” билээ. UEFA-гаас ногдуулсан шийтгэлийг Английн хөлбөмбөгийн холбооноос давж заалдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж