Афганы опиумын үйлдвэрлэл 1,5 дахин өсөв

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Афганы опиумын үйлдвэрлэл 1,5 дахин өсөв

Афганистанд үйлдвэрлэгдсэн опиум ман­сууруулагчийн хэмжээ нэг жилийн дотор 61 хувиар өссөн байна. НҮБ-ын мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх газраас энэ тухай мэдээлсэн байв.

Жилийн дотор тус оронд 5800 тонн опиум бэлтгэсэн байв. Опиумын намуу цэцэг тариалсан Афганы нийт талбай нь 131 мянган га болжээ. Засгийн газрын хяналт сул есөн мужид мансууруулах бодисны түүхий эдийг боловсруулж байна. НҮБ-ын шинжээчид афган тариачдын дунд асуулга явуулахад тэдний 58 хувь нь опиумын үнэ өссөн учир үйлдвэрлэл нь нэмэгдсэн гэв. Харин 13 хувь нь хүнсний хомсдолын улмаас амжиргаандаа нэмэр болгон намуу цэцэг тарьдаг гэжээ. Тариачдын найман хувь нь афганы  газар шороонд опиумын мак л сайн ургадаг гэсэн байв. Асуулгад оролцогсдын хоёр хувь нь энэ мансууруулагчийг уламжлал гэж тайлбарлажээ. Лалын шашин намуу тарихыг хориглосон учир тариачдын талаас илүү хувь нь хэзээ ч опиум тариалж байгаагүй гэжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж