
Монгол орны нутаг дэвсгэрийн геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй ажил багагүй хувь нэмэр оруулдаг. Ашигт малтмалын газраас гаргасан мэдээгээр өнгөрсөн жил гэхэд л манай улсад 150 тэрбум төгрөгийн геологи хайгуулын ажил хийгджээ. Үүний үр дүнд 77.2 тонн алт, 59.4 сая тонн төмөр, 198430.8 тонн зэс, 257803.53 мянган тонн нүүрс, 761348.07 тонн хайлуур жоншны нөөцийг тогтоон ашигт малтмалын улсын бүртгэлийн нөөцийг нэмэгдүүлсэн байна.
Ж.ГЭГЭЭ