Мөнгөний бодлогын талаар нээлттэй хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогын талаар нээлттэй хэлэлцлээ

Монгол улсын их сургуулийн Дугуй танхимд өнөөдөр “Мөнгөний бодлого”-ын талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Мөнгөний бодлогын дэд зөвлөл”-ийн ээлжит хуралдаан ийнхүү нээлттэй болсон юм. Энэ удаагийн зөвлөгөөнөөр мөнгөний бодлогийн өнөөдрийн байдал, хэтийн төлөв, түүний эдийн засагт үзүүлж байгаа үр дүн зэрэг өргөн хүрээтэй асуудлаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж, олон нийтийн санаа бодлыг сонссон ажээ. “Монгол Улсын эдийн засаг зөвхөн нэг салбараас хамааралтай болж байгаа болон дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаа энэ цаг үед Монголбанкнаас баримталж байгаа бодлогыг олон нийтэд танилцуулахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж уг хуралдааны нээлтэнд хэлсэн үгэндээ онцлов. Өнөөгийн хуралдаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэд зөвлөлийн цуврал хуралдааны гурав дахь нь юм. Уг нээлттэй хуралдаан маргааш “Төсвийн бодлого”-ын талаар, ирэх даваа гаригт “Эдийн засгийн өсөлт, бодит сектор”-ын талаар үргэлжлэх ажээ.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж