МҮЭХ тулгандаа гал бадраана

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

МҮЭХ тулгандаа гал бадраана

Монгол Улсын 21 аймагт түүчээлэн хүрэх “Түмний тулганы гал бадраах ёслол”-д МҮЭХ-ныхон нэгджээ. Өнөөдөр орой 18.00 цагт Сүхбаатарын талбайд уг арга хэмжээ болох аж. Тулганы гал бадраах ёслолд төрийн түшээд, МҮЭХ-ны үе үеийн ахмад зүтгэлтнүүд, Ардын жүжигчин А.Энхтайван, Гавьяат жүжигчин С.Жавхлан, Цэргийн дуу бүжгийн чуулга, “Боржигон” чуулга, ардын урлагийн “Жонон” хамтлаг, “Нюанс” хамтлаг, залуу уран бүтээлчид оролцох юм байна.

МҮЭ 84 жилийн түүхтэй.  Энэ байгууллага тулгандаа гал бадрааснаар  ажил үйлсээрээ Монгол Улсын хөгжлийн төлөө зүтгэж байгаа гишүүдийнхээ сэтгэлд өнөд мөнхийн гал бадрааж, Монголын төр гал шиг ариун байхыг бэлгэдэж байгаа ажээ.

 
Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж