Жүдочид Абу Дабигийн гран-прид зодоглоно

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Жүдочид Абу Дабигийн гран-прид зодоглоно

Хэдхэн хоногийн өмнө шигшээ багийн ахлах дасгалжуулагчаа шинээр томилж, багш, дасгалжуулагчдын бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийсэн Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 16-18-нд Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо болох гран-при тэмцээнд оролцохоор өнөөдөр орой эх орноосоо мордох гэж байна. Аль болох олон тэмцээн, уралдаанд оролцож, оноо цуглуулснаар олимпийн наадамд оролцох эрхээ авах жүдочдын хувьд тун хариуцлагатай үе ирээд байгаа. Олимпийн наадам хаяанд ирсэн учир Монголын жүдо бөхийн холбооноос ч тамирчдаа тэмцээн алгасуулалгүй оролцуулах зорилготой байгаа гэсэн. Ирэх ням гаригт Абу Дабид эхлэх гран-при тэмцээний тухайд түрүүлсэн тамирчин 200 оноо авах боломжтой бол мөнгө, хүрэл медалийг 120, 80 оноо дагалдана. Тус тэмцээнд Монголын баг тамирчид эрэгтэй ес, эмэгтэй дөрөв, нийт 13 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох юм. Баг тамирчид жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямын удирдлага дор зодоглоно. Тэгэхээр О.Балжинням аваргын хувьд анхны шалгалт, сорил гэж ойлгож болох юм.

Абу Дабигийн гран-при тэмцээнд зодоглох жүдочид:

Эрэгтэй:

60 кг:
Д.Амартүвшин, Г.Болдбаатар
66 кг: С.Мияарагчаа
73 кг: Г.Одбаяр, С.Ням-Очир
90 кг: Э.Энхбат
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн
+100 кг: Н.Батсуурь

Эмэгтэй:

52 кг: М.Бундмаа
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Мөнхзаяа
-78 кг: П.Лхамдэгд

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж