Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Дашзэвэгийн Зоригт. Хүмүүс түүнийг “Монгол шуудан” банкны захирал байсан гэдгээр нь андахгүй. Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон. Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал Д.Зоригт гишүүн нэлээд чинээлэг нэгэн. Сонгуулийн дараахан түүний эзэмшлийн “Мон­гол шуудан” банк алдагдалтай ажил­ласан гэх шалтгаанаар хаагдаж, “Хадгаламж” банктай нэгдээд сураг алдрав. Тухайн үед дампуурлаа зарласан хэд хэдэн банкны эзэд өнөөдрийг хүртэл цагдаад шалгагдаж, шоронд сууж байна. Гэтэл тэр энэ аюулаас өөрийгөө холуур аваад гарсан. Товчхондоо, амиа маш сайн аргалагч гэх үү дээ. Гэтэл “Гай газар дороос, гахай модон дотроос” гэгчээр “Монгол шуудан” банкны хувьцаа эзэмшигчид гомдол гаргаж эхлэв. Зарсан банкныхаа нэрийг бараг мартаж явсан эрхэм гишүүд энэ хэл ам хүндээр тусч байгаа нь гарцаагүй юм. Тэглээ гээд яахав, уг хэргийг сөхөх “галт тэрэг” аль хэдийнэ хөдөлчихсөн байна. Нэг жилийн дотор 300 гаруйхан сая төгрөгийн ашигтай ажилладаг байсан уг банк нэг л өдөр 60 гаруй тэрбум төгрөгийн өртэй болчихсон байсны учрыг, жижиг хувьцаа эзэмшигчид яагаад хохирсон хэмээн гомдоллоод байгаагийн шалтгааныг Монголбанк, Монголын шүүх хоёр тогтоох биз ээ. Ямартай ч 2008 онд Ардчилсан  намаас Өвөрхангай аймагт  “Эвтэй дөрвөн амьтан” үлгэрийн сармагчны дүрд гарамгай тоглож УИХ-ын гишүүн болсон Д.Зоригтын асуудал хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ. 

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж