Л.Павароттийн дурсгалын тоглолт Кремльд эгшиглэв

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Л.Павароттийн дурсгалын тоглолт Кремльд эгшиглэв

1961 онд “Reggio Emilia” театрт “La Boheme” дуурийн Родоль­фогийн дүрд тоглос­ноор анх олны танил болж, түүнээс хойш 50 жил дуу­рийн урлагт хүчин зүтгэж, үнэхээр чад­варлаг нэгэн болохоо харуулсан Италийн нэрт тенор Лучано Павароттийн дурсгалд зориулсан хүндэтгэлтийн тоглолт Москва хотын Кремлийн ордонд болжээ. Аравдугаар сарын 12-нд болсон тус тоглолтыг түүний гэргий Паваротти Николетта Мантований санаачилсан бөгөөд хайрт ханийнхаа төрсөн өдрийг сонгон дурсгалын тоглолтыг товложээ. Нэрт дуучин 1935 оны энэ өдөр Италийн Модена хотод төрж байж. Тоглолтод Франческо Каппеллетти, Первин Чахар, Симона Тодаро, Клара Каланна, Алессандро Скотто, Андреа Дзаупа нарын нэрт дуурийн дуучид Москвагийн “Русская филармония” симфони оркестртай дуулж, алдарт Фабрицио Мария Карминати удирдсан бөгөөд “Риголетто”, “Ромео Жульетта”, “Тоска”,  “Эрвээхэй хатагтай”, “Богема” зэрэг алдарт дууриудын ари эгшиглэжээ. Эл тоглолтын тасалбар суудлын зэрэглэлээсээ хамааран 3000-8500 рублийн үнэтэй байжээ.

“С нотны хаан” хэмээгддэг Лучано Паваротти нь хамгийн өндөр нотнуудыг ч чадварлагаар дуулдаг дэлхийн нэрт тенор байсан юм. Тэрээр сонгодог урлагийн дуучдаас 100 саяас илүү цомог борлуулсан амжилтаараа толгой цохидог. Мөн поп дууны хит парадад дуурийн дуунаас бүрдсэн цомог нь номер нэг болсон цорын ганц дуурийн дуучин билээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж