Эту “Интер”-т эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Эту “Интер”-т эргэн ирнэ

Энэ зуны солилцоо, наймааны цонхоор Оросын “Анжи Махачкала” багт 28 сая еврогоор ирсэн Самуэль Эту “Интер Милан”-даа эргэн ирэх талаар яригдаж эхэллээ. Эту “Интер”-т тоглох хүсэлтэйгээ илэрхийлсэн ч 30 настай довтлогчид өндөр үнэ, их хэмжээний цалин санал болгосон нь багаа орхиход хүргэсэн юм.

Оросын “Премьер лиг” арваннэгдүгээр сарын зургаанд өндөрлөж, дараа жилийн  гуравдугаар сарын гурванд эхэлнэ. Мөн түүний орон зайг нөхөхөөр худалдаж авсан Диего Форлан ДАШТ-ий урьдчилсан шатанд Парагвайтай хийсэн тоглолтод бэртсэн юм. Ингэснээр Этуг нэгдүгээр сарын солилцоо наймааны цонхоор зээлээр авахад хүргэжээ. Одоо багууд зөвхөн тохиролцоонд хүрэх л үлдлээ.

2009 онд “АС Милан” өвлийн солилцоогоор Дэвид Бекхэмийг “ЛА Галакси” багаас зээлээр тоглуулж байсан билээ.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж