Хөдөө аж ахуйн үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн үзэсгэлэн гаргана

Хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэгч, нийлүүлэгчид зориулсан үзэсгэлэн худалдаа ирэх сарын 7-9-ны манай улсад болно.  Олон улсын “Агротех Монгол-2011” үзэсгэлэнг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлвэрийн яамнаас зохион байгуулж байна. Монголын газар тариаланчдад орчин үеийн шинэ, дэвшилтэт технологид суурилсан төрөл бүрийн хүчин чадалтай үр тарианы комбайн, трактор, тоног төхөөрөмжийг танилцуулах, тэдэнд сонголт хийх болон худалдaаны гэрээ хэлцэл байгуулах боломж олгоход үзэсгэлэнгийн зорилго оршиж буй. Энэхүү үзэсгэлэнд оролцогчид өөрийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэн үзүүлэх бөгөөд тариаланчдад зориулж  дэлгэрэнгүй танилцуулгыг  хийх гэнэ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж