
Хатагтай А.Меркель Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Баганат танхимд хүндэт зочдын дэвтэрт гарын үсэг зурсан юм.
Одоо Монгол-Германы хэлэлцээ эхэлж байна. Монголын талаас Ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар оролцож байна. Хэлэлцээ хаалттай болж байгаа бөгөөд 10.20 цаг хүртэл үргэлжилнэ.
Зургийг энд дарж үзнэ үү
Д.ОЮУН