![](https://news.mn/wp-content/archive2/sport/photo/2011/10/1c397ec08de980c0/17ebdfd98bd3ef3big.jpg)
Цэргийн цол, чимэг олгох тус барилдаанд Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат “Сүлд” спорт хороо, "Нью хаппи" компанийн бөх, аймгийн арслан Ч.Батчулуун түрүүлж, арслан цолоо батлан "хурц" арслан чимэг хүртсэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэн "бадрангуй" чимэг хүртэв. Түрүү бөх Ч.Батчулуун “Хүч” спорт хорооны залуу бөх Ц.Заяатүшигээр нэг, аймгийн начин О.Батжаргалаар хоёр, аймгийн арслан П.Гантөгсөөр гурав, аймгийн заан Д.Амаржаргалаар дөрөв, аймгийн заан Т.Баасанхүүгээр тав, аймгийн начин Н.Энхжаргалаар зургаа, аймгийн арслан П.Бүрэнтөгсөөр долоо, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар найм давж, түрүүлсэн юм.