Москва, Бээжин эв найрамдлаа мөнгөөр бататгав

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Москва, Бээжин эв найрамдлаа мөнгөөр бататгав

Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан (РФПИ) болон Хятадын “China Investment Corporation” хамтран Орос-Хятадын хөрөнгө оруулалтын санг (ОХХОС) дөрөв хүртэл тэрбум ам.долларын дүрмийн сантайгаар байгуулахаар болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор зарласнаасаа хойш анх удаагаа албан ёсны хоёр хоногийн айлчлал Бээжинд хийж байгаа ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путины айлчлалын үеэр талууд энэ тухай гэрээнд гарын үсгээ зурсан байна. Оросын талын хөрөнгө оруулалт нь дөнгөж 25 хувь буюу нэг тэрбум байх боловч тэд сангийн гүйцэтгэх компанид хяналт тавих юм. Оросууд сонголт хийх болон хориг тавих эрхтэй. Шинэ сангийн хөрөнгийн 70 хүртлэх хувь нь  Оросын нутаг дэвсгэрт хэрэгжих төслүүдэд орох бөгөөд хятадууд өөртөө бага хэмжээний хөрөнгө  зарцуулах гэнэ.

ОХХОС байгуулах гэрээнд бие даасан хөрөнгө оруулалтын “China Investment Corporation”-ийн (CIC; түүний удирдлагад 410 тэрбум ам.долларын хөрөнгө байдаг) тэргүүн Лоу Цивэй, РФПИ сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев болон  “Внешэкономбанк”-ийн дарга Владимир Дмитриев нар гарын үсэг зурж, ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао нар байлцав.

ОХХОС-ийн тунхаг бичигт бич­сэнээр шинэ сангийн зориулалтын хөрөнгийн хэмжээ нь гурван тэрбум ам.доллар байх бөгөөд CIC ба РФПИ (хоёр талын оруулах хөрөнгийн хэмжээ нь сommitments-т заагджээ) тус бүр нэг нэг тэрбум ам.доллар оруулах юм байна. Үлдсэн мөнгийг нь гол төлөв Хятадын хөрөнгө оруулагчдаас ойрын 18 сарын дотор цуглуулах гэнэ. Хөрөнгө оруулагчдын хөрөнгийн урсгалаас хамааран санг дөрөв хүртэл тэрбум болгож болох юм байна.
Гэхдээ ямар ч нөхцөлд Оросын хөрөнгө оруулалтын хэсэг 25 хүртэл хувь байх бөгөөд захиран зарцуулах компанийн 60 хувийг, үлдсэнийг нь Хятадууд хянах юм байна. Захирах компанийн ийм хуваарилалт нь Оросын тал сангийн төслүүдийн портфелийг бүрдүүлэх гол ачааллыг авч мөн хөрөнгө оруулалтын багийг бүрдүүлэхтэй холбоотой гэнэ. Үүний зэрэгцээ оросууд үйл  ажиллагааны сонголт зэрэгт хориг тавих эрхтэй байх гэнэ. ВЭБ банк “сангийн стратегийн түнш” болох бөгөөд баримтуудад заасан зээлийн санхүүжилтийг хийж өгөх ёстой. 

Мягмар гаригт үзэглэсэн уг гэрээнд Кирилл Дмитриев тайлбар өгөхөөс татгалзаад Хятадын хөрөнгө оруулалтыг татах энэ сан байгуулах санаа тавдугаар сарын 18-нд хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтын үеэр гарсан гэв.

Шинэ сан ямар төслүүдийг хэрэг­жүүлэх нь одоогоор тодорхойгүй. Тунхаг бичигт нь “хоёр талын хамтын ажиллагаа, худалдаа ба хувьчлал эсвэл даяарчлалд чухал нөлөө үзүүлэх” төслүүдийг хэрэгжүүлнэ гэж заасан байв. Сангийн хөрөнгийн 70-аас багагүй хувь нь Орос болон Тусгаар тогтносон орнуудын холбооны гишүүн орнуудад хөрөнгө оруулалт хийхэд чиглэнэ. Сангийн оршин тогтнох хугацааг 10 жил гэж тогтоосон ба ирэх жилээс анхны төслөө хэрэгжүүлж эхлэх ажээ. 

“Өөрийн хөрөнгөөр дүүрэх сангийн мэдлийг хятадууд бусдад өгнө гэж бараг үгүй. Энэ тохиолдолд ийм стандартын биш шийдвэр нь РФПИ сан Оросын Засгийн газартай холбоо сайтай, мөн орон нутгийн зах зээлийн нөхцлийг сайн ойлгодог гэдгээс хамаатай“ хэмээн Гонконгийн “Eurasia Capital Partners”-ийн зохицуулагч түнш  Сергей Мэн хэлж байна. Түүний үзэж буйгаар хятадууд Орост байгалийн баялаг эзэмших, Сибирь, Алс Дорнодын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, Хятадын технологи ашигласан хөдөө аж ахуй ба ойн аж ахуйн хамтарсан үйлдвэр байгуулахыг сонирхож байна.

Хоёр орны хооронд 2009 онд бичигдсэн Зүүн Сибирь, Алс Дорнод ба Зүүн Хойд Хятадын бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт сангийн хөрөнгө оруулалтыг чиглүүлбэл Бээжин “баяртай байх болно” гэж БНХАУ-ын Төрийн зөвлөл дэх эх сурвалж хэлсэн байна. Мөн Зүүн Сибирьт гурван усан цахилгаан станц босгох En+ Олег Дерипаскийн Хятадын “China Yangtze Power” компанитай хамтарсан төслийг Бээжин дуртайяа дэмжих гэнэ. Ноён Дерипаскийн хөрөнгийг ашиглах сонирхлоо Оросын сан ч хэлж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж