”Айлчлалын үеэр шингэн түлшний асуудал яригдах байх”

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

”Айлчлалын үеэр шингэн түлшний асуудал яригдах байх”

Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны үйлдвэр барих  тухай асуудлыг хэлэлцсэн байна.  Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас тодрууллаа.

-Засгийн газрын хуралдаанаар газрын тосны үйлдвэр байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн гэсэн үү?

-Улсын оролцоотой Газрын тосны үйлдвэр байгуулах ажил орж ирсэн байна. Нефтийн болон бензин дизелийн хараат байдлаас  гарахгүй бол дахиад түүхий нефть ОХУ-аас авч байгаа гэдэг нь бодлогынхоо хувьд ямар байдалтай байх тухай судлах талаар ярилцлаа. Нэгэнт нэг улсаас 100 хувь хараат байдлаас гарах гэж байна гээд дахиад түүхий нефтийг ОХУ-аас авах гэж байна гэхээр хараат байдлаасаа нэг мөсөн гарах уу, үгүй юу. Хоёрдугаарт, улс өөрөө үүнд оролцох ямар нөхцөл байгаа юм. Хувийн хэвшлийнхэн оросуудтай хамтарсан үйлдвэр барьж нефтээ боловсруулаад дотоодод хийх асуудал байна. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар дотооддоо түүхий нефть  боловсруулах үйлдвэрийг Төрийн оролцоотойгоор дэмжье гэсэн  асуудал ярилаа.

-Төрөөс ямар дэмжлэг үзүүлэх юм бол?

-Тэгэхээр  энэ асуудалд хоёр талын дэмжлэг байж болно. Эхлээд Засгийн газрын баталгаа гаргах. Нөгөө талдаа хөрөнгө мөнгөний зүйл байгаа юм.  Гэхдээ  үүнийг сайн тооцоолохгүй бол эрсдэл  өндөртэй гэсэн үг. Ямар нэгэн асуудал болоод түүхий нефтийн хомсдол, түүхий нефтийн үнийн өсөлт гэсэн зүйл  дахиад ороод ирэх юм бол дампуурах магадлалтай.

-Монгол Улс энэ асуудал дээр ямар бодлого барьж байна вэ?

-Засгийн газар, УИХ-аас нэлээд шахаж ажиллаж байгаа. Хувийн компаниудад бодло­гын­хоо талаар зөвшөөрөл өгөөд  эхэлчихсэн юм билээ. Германы  нүүрснээс шингэн түлш гаргадаг технологийн асуудал Германы Канцлерийн айлчлалын үеэр Засгийн газар хооронд яригдах болов уу гэж бодож байна. Хувийн хэвшлийнхэн эдийн засгийн урьдчилсан тооцоонуудыг хийчих­сэн байгаа. Хамтын хэлбэрээр  явуулъя гэсэн саналууд яригдах болов уу.

Б.МАНДАХ /сурвалжлагч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж