ГХЯ-наас уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

ГХЯ-наас уралдаан зарлажээ

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас “Монгол Улсын гадаад бодлого ба НҮБ” сэдэвт асуулт хариултын уралдааныг олон нийтэд аравдугаар сарын 12-ноос 25-ны өдрүүдэд зарлажээ Монгол Улсын гадаад бодлогын түүхэн замнал болон НҮБ-ын талаарх өөрийн мэдлэгээ сорих хүсэлтэй хүн бүр энэхүү уралдаанд оролцож болох юм байна.

Уралдаанд оролцогчид 100 асуулт бүхий сорилыг бөглөж дугтуйнд хийж битүүмжлэн ГХЯ-ны Олон улсын байгууллагын газарт хаяглан 10 дугаар сарын 25-ны дотор хүргэсэн байх ёстой юм байна. ГХЯ-ны www.mfat.gov.mn веб сайт руу орвол уралдааны болзол болон асуултыг олж үзэх боломжтой юм байна..

Хамгийн түрүүнд, хамгийн олон асуултад зөв хариулсан 3 оролцогчийг уралдааныг дүгнэх комисс шалгаруулан байр эзлүүлэх бөгөөд 50 000 – 150 000 төгрөгийн  шагналтай ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж