”Ижий дэлхийн үрс” хүндэтгэлийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

”Ижий дэлхийн үрс” хүндэтгэлийн тоглолт болно

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн сурагчдын тоглолт болох гэж байна.

Энэ сургууль Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй иргэдэд ерөнхий боловсрол олгодог цорын ганц сургууль юм. Тус сургуулийн сурагчид БНСАУ-д болсон Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн экспод оролцож, өндөр үнэлгээ авчээ. Тэд БНСУ-д хийсэн тоглолтоо монголчууддаа хүргэхээр ийнхүү ажиллаж байна. Тоглолт энэ сарын 15-нд буюу ирэх бямба гаригт 19.00 цагт UB Palace-т болох юм. Энэхүү хүндэтгэлийн тоглолтод урилгаар Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Б.Эрдэнэбат, Х.Үнэнхүү, Ч.Бат-Эрдэнэ, дуучин Ж.Алтанцэцэг, “Ice top”, “Motive” хамтлаг, уран нугаралтын "Дэлбээ" хамтлаг, “Бөрт”э хамтлагын ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Хөгжим бүжгийн коллежийн морин хийлийн чуулга оролцох юм. Тоглолтын тасалбар 6000 төгрөг бөгөөд “Hi-Fi Records”-ийн бүх салбар болон “UB palace”-ийн кассаар худалдаалж байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж