Мадоннагийн охин кинонд тогложээ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Мадоннагийн охин кинонд тогложээ

Хоёр долоо хоногийн өмнө ээжтэйгээ улаан хивсний ёслолд хэзээний Холливуудын хатагтай шиг оролцсон дуучин Мадоннагийн охин Лёрде Леон сургуулийн охин төрхөндөө оржээ.

Оскарын улаан хивсний ёслолд  ацтек маягийн богино даашинз өмссөн 14 настай охин харин сургуульдаа Харри Поттер стилиэр хувцасладаг бололтой. 

Тэрбээр өнгөрсөн жил ээжтэйгээ хамт жинхэнэ тайзнаа гарч дебут болж байсан бол энэ удаа Оскарын наадмын улаан хивсний ёслолын сонин хачинтай сургуульдаа ирж байна. 

Лёрде Леон өнгөрсөн аравдугаар сард зураг авалт нь дууссан, жүжигчин Эбби Корнишын нэгэн кинонд бага насных нь дүрд тоглосон бөгөөд уг кино энэ жилийн эцсээр Венецийн кино наадамд оролцох гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж