Х.Мөнхболор чансаагаа ахиулав

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Х.Мөнхболор чансаагаа ахиулав

Азийн аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдааны дөрөв дэх цуврал уралдаан Ираны нийслэл Тегеран хотноо болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд 12 орны баг тамирчид хоёр ангилалд ур чадвараа сорилоо. 85сс ангилалд өрсөлдсөн спортын дэд мастер Х.Мөнхболор өмнөх уралдааны нийлбэрээр 12 байрт бичигдэж байсан бол дөрөв дэх гараанд амжилттай оролцсоноор Филиппиний тамирчинтай оноо тэнцэж 3-4-р байрыг эзэмшиж байна. Харин 125сс ангилалд спортын дэд мастер Т.Нямдаваа оролцож шагналт байрт шалгарлаа. Азийн аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдааны сүүлчийн гараа ирэх арванхоёрдугаар сарын 18-нд Тайландад болно. Тав дахь гарааны дараах  нийлбэр дүнгээр 2011 оны мотоспортын Азийн аваргын медальтнууд тодрох юм. Манай улсаас олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд Азийн аварга болсон билээ.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж