“Лондон-2012”-ын техник, технологийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

“Лондон-2012”-ын техник, технологийг танилцуулав

“Лондон-2012” олимпийн наадмыг зохион байгуулах хорооныхон өчигдөр хуралджээ.

 Тэд ирэх оны олимп болон паралимпад ямар техник, технологи ашиглах талаар танилцуулжээ. Лондонгийн олимпийг зохион байгуулах хорооны гишүүн Пол Дэйтон техник, технологийн “Атос” корпорацитай хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. 2000 онд байгуулагдсан тус корпораци 2002 оноос эхлэн олимпийн наадмын техникийн албан ёсны түншээр ажиллах болсон бөгөөд Бээжингийн олимпийг ч тэд дамжуулж байсан юм. Тэгвэл Лондонгийн олимпод нийт 450 мэргэжилтэн, олимпийн наадмын 94 төрлийн арын албанд ажиллахаар болжээ. Тэд нийт 1160 өндөр үзүүлэлт бүхий комьпетр, лэптоп ашиглах юм байна. “Атос” корпорацийн ерөнхий менежер Мишиэл Хайрон энэ талаар мэдэгдэл хийсэн ба техник технологио сайжруулахын тулд нийт 3.1 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. Энэ нь Бээжингийн олимпоос 30 хувиар их тоо юм байна. Түүнчлэн тэд зөвхөн ирэх оны олимп биш паралимпод ч мөн хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж