Нэр төр – Нэвтэрхий тольд

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Нэр төр – Нэвтэрхий тольд

Монгол орон даяар нэр төрөө эрхэмлэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж
байна. Олон хүмүүс нэр төр болон түүний эргэн тойрон дахь сэдвүүдээр
халуун мэтгэлцээнийг онлайн ертөнцөд болон олон нийтийн хурал семинар
дээр ярих боллоо. Тэгээд би энэ талаар эрдэмтэд болон нэвтэрхий толь
бичгүүдэд юу гэж тэмдэглэсэн талаар та бүхэндээ танилцуулъя гэж бодсон
юм.

Монгол улсын шинжлэх ухааны академиас 2000 онд эрхлэн гаргасан “Монголын нэвтэрхий тольд” Нэр төр
гэдэг үгийг тайлбайрлахдаа: “Нэр хүнд гэдэг категоритой холбоотой, ёс
суртахууны ухамсарын ухагдахуун, ёс зүйн категори. Энэ ухагдахуун хүн
өөрөө өөртөө болон түүнд нийгмийн зүгээс хандах харилцааг нээн
илэрхийлдэг. Нэр төрийн ухагдахуун бие хүний ёс суртахууны үнэт чанарыг,
хүний нийгэмд эзлэх тодорхой байр, түүний эрхэлж буй ажил төрөл зүйл,
байгуулсан гавьяаг илэрхийлнэ. Бие хүний нэр төрийн хувьд бол хүний
гавьяаг юуны өмнө хөдөлмөрийг анхааран үзэх бөгөөд эдгээрээс шалтгаалан
түүнийг хүндлэх, дээдлэх хэмжээ тодорхойлогдоно. Хүнийг нийгмийн зүгээс
үнэлэх үнэлгээ юм.” гэжээ.

Тиймээс Тэр таньтай хамт төрдөг . . .  

 Тэр таны хүсэлт оршдог . . .  

Тэр таньтай хамт ялалтыг үздэг . . .  

Тэр таньтай мөнхөд амьдардаг . . .

Нэр төр бол Та өөрөө юм.

Нэр төрөө эрхэмлэе Залуусаа.

http://www.batsaikhan.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж