Нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг боллоо

Нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өнөөдөр Дархан-Уул аймгийн Дархан захад боллоо. Монгол улс орон даяар зохион байгуулж байгаа нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөгийг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болон НДХ хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр нийгмийн даатгалын талаар олон нийтэд сурталчлан таниулах, мэдээллэх чиглэлээр арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ард  иргэдэд хийхийн зэрэгцээ, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын баталгаажилтыг газар дээр нь хийсэн бол ХХҮХ-ээс нээлттэй байгаа ажлын байрыг танилцуулж, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын байгууллагууд иргэдэд мэдээлэл өглөө.
Иргэд, нийгмийн хамгааллын талаар төрөөс баримталж байгаа бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээллийг нээлттэй өдөрлөгөөс авч байлаа.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж