
Энэ удаагийн аялан тоглолтод Д.Мэндсайханы “Ээжээ” уянгын драм, Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” жүжиг, Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” драмын жүжиг, С .Михиалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг зэрэг драмын шилдэг уран бүтээлүүдээ нас насны үзэгчдэд зориулан тоглохоор өнөөдөр замд гарлаа.
Аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын удирдлагуудаас гадна ардын жүжигчин Г.Мягмарнаран, төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндавга, гавьяат жүжигчин С.Сарантуяа, С.Дамдин, Б.Жаргалсайхан, У.Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг, Б.Отгонбат зэрэг 40 гаруй уран бүтээлчдээс бүрдсэн баг орон нутгийн зорилоо.