
Кристинагийн хар тамхи шиг цагаан зүйл хамраараа сорох гэж буй гэрэл зургууд өнгөрсөн долоо хоногт “The National Enquirer” сэтгүүлд нийтлэгдсэн аж.
Харин охины ээж поп дива Уитни Хьюстон одоогоор энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа гэнэ. “the National Enquirer” –д бичсэнээр Кристина хоёр удаа үдэшлэг дээр хар тамхи хэрэглэж байсан тухай мэдээлжээ.
Энэ мэдээллийг охины найз залуу өгсөн бөгөөд түүнийг ээжтэйгээ адил хар тамхинд орсон гэжээ. Поп дуучин Уитни Хьюстон 2009 онд Oprah Winfrey шоунд оролцохдоо хар тамхи татдаг гэдгээ хүлээн зөвшөөрч байсан юм.
Н.Энх