Чөлөөт бөхийн эрдэм шинжилгээний хурал болов

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн эрдэм шинжилгээний хурал болов

Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулан Монголын чөлөөт бөхийн холбооноос өчигдөр Спортын төв ордны Хурлын танхимд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Тус бага хурлын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга, “Шонхор-Олимп” дээд сургуулийн захирал, доктор профессор Х.Баянмөнх “Монгол үндэсний бөх болон чөлөөт бөхийн уялдаа холбоо, түүний харилцан нөлөөлөл”, БТСГ-ын Сургалт, судалгаа, арга зүйн нэгдлийн ахлагч, доктор профессор Л.Ням “Бөхийн чөлөөт барилдааныг хөгжүүлэх тухай”, “Аварга” БТДС-ийн багш, докторант Ю.Гандолгор, ШУТИС-ийн оюутан Ю.Ганхайч нар хамтран “Бөхийн чөлөөт барилдааны тамирчдад үнээний сүүний хоормог хэрэглэсэн судалгааны үр дүн” МУБИС-ийн БТДС-ийн багш, докторант Х.Чойжилжав “Бөхийн чөлөөт барилдааны шүүгчдийг бэлтгэх асуудал”, БТСДуС-ийн сургалтын менежер, олон улсын шүүгч, докторант Г.Баясгалан “Бөхийн чөлөөт барилдааны сургалт дасгалжуулалтанд тоглоомын аргыг ашиглах нь”, СУИС-ийн багш, докторант Б.Цогзолмаа “Бөхийн чөлөөт барилдааны тамирчдын хувцас хэрэглэлд үндэсний бөхийн хувцасны нөлөөлөл”, ҮБТДС-ийн багш, дасгалжуулагч, докторант Ц.Баярсайхан” Жин хасах тухай” нэртэй илтгэл тавьсан байна.

Бага хурлын ажиллагаанд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Г.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр нар оролцов.

Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж