Феттель дээд амжилт тогтоох зорилготой

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Феттель дээд амжилт тогтоох зорилготой

Токио хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон “Формула нэг”-ийн Японы гран-при уралдаанд гуравдугаар байрт шалгарч, 15 оноо авснаар энэ жил дэлхийн аваргын цом хүртэх болзол хангасан Себастьян Феттель үлдэж буй дөрвөн гараанд шилдэг нь байж, улирлын рекорд амжилт тогтоохыг зорилгоо болгожээ. Нэгэнт дэлхийн аваргын цомыг хоёр дахь жилдээ дараалан хүртэх нь тодорхой болсон ч тэрбээр нэг улиралд хамгийн олон удаа байрлал тогтоох гараанд түрүүлсэн болоод гран-пригийн ялагч болсон амжилтыг эвдэхээр зорьж байгаа гэнэ.

Герман нисгэгч ням гаригийн орой Ирланд бааранд багийнхныхаа хамтаар баяраа тэмдэглэжээ. Харин даваа гаригт нь хөгжөөн дэмжигчидтэй уулзахаар үлдсэн байна. Гэхдээ тэр баяраа тэмдэглэж дууссан. Одоо сүүлийн даалгавраа биелүүлэх замдаа гарлаа. Тэр нь Михаиль Шумахерийн тогтоож байсан нэг улиралд 13 гран-прид түрүүлсэн амжилт юм. Мөн 1992 онд Нигел Мансэллийн тогтоож байсан байрлал тогтоох гараанд түрүүлсэн амжилтыг эвдэх. Тэгэхээр энэ бүх амжилтуудыг эвдэх нь түүний зорилго болж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж