Хар тамхины хэргийг дахин шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэргийг дахин шүүнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, зөөвөрлөсөн, төрийн төлөөлөгчийг эсэргүүцэж гэмтээсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт тус бүр 12 жилийн хорих ялыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс оноосон юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж  давж заалдах өргөдлөө өгсөн тэдэнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 17-нд  товлогдсон байна. Уг хэргийн талаар эргэн сөхвөл Л.Гантуул, Ё.Оюунилэг нар нь 2008 оны зургадугаар сараас 2009 оны наймдугаар сарын хооронд Л.Байгальмаа, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх, Р.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг гэх эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, 2000 гаруй капсул мансууруулах бодисыг Вьетнам, Малайз, Лаос, Бангладеш улс руу тээвэрлүүлсэн аж.  Түүнчлэн БНХАУ-ын Ардын шүүхээс  бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн  Л.Байгальмааг золиосолж хар тамхи тээвэрлэгчээр ашигласан гэх хэрэгт буруутгагдсан юм.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж