МЧБХ-ны 50 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

МЧБХ-ны 50 жилийн ой тохиож байна

Монгол Улсад бөхийн чөлөөт барилдаан үүсч хөгжөөд хагас зуун жилийг үджээ. Түүхт ойн хүрээнд Монголын чөлөөт бөхийн холбоо эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Ойн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал зөвхөн багш, дасгалжуулагч нарыг хамарч байгаагаараа ач холбогдол өндөр байна. Сэдвийн хувьд маш өргөн хүрээнд сонирхолтой байхаас гадна олон жилийн  судалгаан дээр тулгуурласан  учраас үр ашиг сайтай илтгэлүүдийг тавьж байна. Тухайлбал, “Бөхийн чөлөөт барилдааны тамичрдад үнээний сүүний хоормогийг хэрэглэсэн судалгааны үр дүн”, “Шүүгчдийг хэрхэн бэлтгэх”, “Жин хасах тухай”, “Тамирчдын хувцас, хэрэглэлд үндэсний бөхийн хувцасны нөлөөлөл” гэх мэтийг дурдаж болно.  Монголын Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, доктор профессор Х.Баянмөнх аварга л гэхэд “Үндэсний бөх болоод чөлөөт бөхийн хоёрын уялдаа холбоо, түүний харилцааны нөлөөлөл”-ийн талаар илтгэл тавьж, залуу судлаачид огтхон ч анхаарлаа сарниулалгүй сонсч байсан юм. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж