Боян Кркич “Барса”-д очихгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Боян Кркич “Барса”-д очихгүй

Энэ зуны солилцоо
наймаагаар “Рома” багт ирсэн Боян Кркич “Хэрвээ дасгалжуулагч Пеп Гуардиола
намайг эргэн “Барселона” багт тоглохыг уривал очихг
үй” гэдгээ мэдэгдлээ. “Би гарааны бүрэлдэхүүнд багтдаггүй ч Уэмблид болсон “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод оролцох
боломжтой байсан. Харин дасгалжуулагч Пеп Гуардиола боломж олгоог
үй. “Барса” клуб “МанЮ”-г 3:1-ийн харьцаатай хожсон шөнө багаасаа явах шийдвэрээ гаргасан” гэж ярьжээ.
  Боян хэдий т
өрөлх багаасаа явахыг хүсэхгүй байгаагаа удаа дараа
илэрхийлсэн ч т
үүнийг Италийн “Рома” баг руу зарсан юм. Өдгөө 21 настай “Барса”-гийн академийн довтлогч
Боян “Рома” багт 12 сая еврогоор иржээ. М
өн дөрвөн жилийн дараа
“Барса”
худалдаж авах бол 13
сая евро т
өлнө гэж гэрээнд тусгасан байна. “Барселона” өмнө нь залуу авьяаслаг хагас хамгаалагч Сеск
Фабрегасаа“Арсенал” руу явуулаад, гурван жил х
өөцөлдсөний эцэст өндөр үнээр эргүүлэн авсан юм.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж