Улирлын эхний хоёр долоо хоногийг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Улирлын эхний хоёр долоо хоногийг цуцаллаа

NBA-ын ажил хаялт үргэлжилсээр байна. Хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй учраас комиссар Дэвид Стерн улирлын эхний хоёр долоо хоногийн тоглолтыг цуцалж буйгаа мэдэгдлээ. Ням гаригт NBA-ын эзэд болон тоглогчид 14 цаг хуралдсан ч үр дүнд хүрээгүй. Харин өчигдөр товлоогүй уулзалтыг хийж, долоон цаг хуралдсан боловч дахиад л гэрээ байгуулж чадаагүй ажээ. Тиймээс комиссар Дэвид Стерн улирлын эхний хоёр долоо хоногийн бүх үйл ажиллагааг албан ёсоор цуцалж байгаагаа мэдэгдлээ. Уг нь шинэ улирлын тоглолтууд арваннэгдүгээр сарын нэгэнд эхлэх хуваарь гарсан ч 14 хүртэл ямар нэгэн тоглолт явагдахгүй болж байна. Гол нь ашгийг хэдэн хувиар хуваах вэ гэдэг дээр хоёр тал одоог хүртэл тохиролцохгүй байгаа. Яг ийм шалтгаанаар 1999 онд ердөө 50 тоглолт явагдаж байсан бөгөөд магадгүй тэр түүхээ дахин давтахыг үгүйсгэхгүй юм. Энэ тохиолдолд багууд, тоглогчдод аль алинд нь хохиролтой. Хамгийн том хохирогчид нь үзэгч, сонирхогчид болно. Тоглогчдын холбооны ерөнхийлөгч Дерек Фишер болон NBA-ын комиссар Дэвид Стерн нар уулзалтын дараа сэтгүүлчдэд хандан гэрээ хийгдэх талаар ямар ч нааштай зүйл гараагүйг дахин онцолжээ. Нэр нь тодорхойгүй  нэг менежерийн хэлснээр энэ хоёр долоо хоногийн тоглолтыг цуцалсан шийдвэр дөнгөж эхлэл нь гэнэ. Тиймээс эсвэл 50 тоглолт үгүй бол бүр улирал болохгүй ч байж магадгүй юм байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж