“Нюанс” 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

“Нюанс” 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

Сонгодог хөгжмийг поп стильтэй хослуулан попера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Нюанс” хамтлагийнхан 2001 оны арванхоёрдугаар сарын 17-нд тухайн үед Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал, Гавьяат жүжигчин, дуучин Б.Эрдэнэбатын санаачилгаар байгуулагдаж байжээ. Тус хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тэд баяраа үзэгч, фенүүдтэйгээ хамтдаа тэмдэглэх гэнэ.

“Нюанс” хамтлагийн 10 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 14,15-нд Соёлын төв өргөөнд болно гэдгийг дуулгая. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дөрвөн тоглолт, дөрвөн цомог, 100 уран бүтээл, 20 клиптэй болсон “Нюанс” хамтлаг өөрсдийн туурвисан шилдэг бүтээлүүдийнхээ дээжийг үзэгч, сонсогч, фенүүддээ өргөн барих аж. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “On&Off” продакшн ажиллаж байгаа юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж