Ачааны машинуудад зөвшөөрөл олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Ачааны машинуудад зөвшөөрөл олгож эхэллээ

Хотын төв замаар ачааны машиныг цагийн зохицуулалттайгаар явуулдаг. Мөн жингээс нь хамаарч “B”, “C” ангиллаар зөвшөөрөл олгодог билээ. Харин дээрх ангиллын ачааны машинуудад уржигдраас  эхлэн төв замаар зорчих зөвшөөрөл олгож эхэлсэн байна. Зөвшөөрлийг дүүргүүдийн замын цагдаагийн тасаг дээр тарааж байгаа юм. Энэ жилийн хувьд төв замын зөвшөөрөл авах жолооч нар оношлогоонд хамрагдсан байх ёстой гэнэ. Өмнөх жилүүдэд энэ төрлийн шаардлагыг тавьдаггүй байснаас үүдэн бүрэн бус тээврийн хэрэгсэл олноороо төв замаар явдаг байсан юм. Бүх жин нь 5500 кг болон түүнээс дээш жинтэй автомашиныг “С”, бүх жин нь 5500 кг-аас хэтрэхгүй жинтэй ачааны автомашиныг “В” гэсэн хоёр ангиллаар зөвшөөрөл олгож хөдөлгөөнд оролцуулдаг. Энэ жилийн хувьд “В” ангиллын ачааны автомашины түр зөвшөөрлийн хураамжийг хагас жилд 10 мянган төгрөг, С ангиллыг 15000 төгрөг байхаар  заажээ.

“В” ангиллаар зөвшөөрөл авсан ачааны автомашин өдрийн 10.00-21.00 цагуудад доорх гудамж, замаар зорчиж болохгүй

• Бага тойргоос дотогш замуудад

•Энхтайвны өргөн чөлөөнд, МУБИС-ийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл

•Чингисийн өргөн чөлөөнд, Төв шуудангийн зүүн урд уулзвараас Энхтайвны гүүрний хойд уулзвар хүртэл
“С” ангиллаар зөвшөөрөл авсан ачааны автомашин өдрийн 07.00-22.00 цагуудад доорх гудамж, замаар зорчиж болохгүй

•Москвагийн гудамжинд, Геологийн төв лабораторийн зүүн урд гэрлэн дохиотой уулзвараас нэгдүгээр хорооллын аюулгүйн тойрог зам хүртэл.

•Энхтайвны өргөн чөлөөнд, нэгдүгээр хорооллын аюулгүйн тойрог замаас Офицеруудын ордны зүүн урд аюулгүйн тойрог зам хүртэл.

•Энэбишийн өргөн чөлөөнд, Өргөө кино театрын зүүн урд уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэл

•Эх  нялхсын  эрдэм шинжил­гээний төвийн баруун хойд уулз­вараас Хувьсгалын зам гудамж хүртэл

• Их тойруу замд, Баянбүрдийн аюулгүйн тойрог замаас Барс худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэл

•Нарны зам гудамжинд, Замын цагдаагийн газрын баруун урд уулзвараас аравдугаар хорооллын Материал импексийн  зүүн хойд гэрлэн дохиотой урд уулзвар хүртэл

•Чингисийн өргөн чөлөөнд Энхтайвны өргөн чөлөөний урд уулзвараас Төв шуудангийн зүүн урд уулзвар хүртэл.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж