Хакухо ургацаа хураав

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Хакухо ургацаа хураав

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башёд тэргүүлснээр макүүчи зиндаанд 20 түрүүгээ авч, “Дай Ёкозуна” буюу их аварга цол хүртсэн Хакухо М.Даваажаргал ургацаа хурааж дуусчээ. Японы Хоккайдо мужийн Такикава хотод будаа тариалсан тэрбээр өнгөрөгч долоо хоногт будааны талбайд зочилж, ургацаа хурааж дууссан гэнэ. Такикава хотын хүндэт элчээр томилогдсон их аварга ням гаригт ургацын баяраа тэмдэглэсэн бөгөөд өчигдрөөс эхлэн “Хакухо” хэмээх шинэ сортын будаа Япон даяар албан ёсоор худалдаанд гарчээ. Ургацын баярын үеэр Хакухо “Будаа маань үнэхээр амттай. Япончууд бүгдээрээ энэ будааг амталж үзээсэй гэж хүсч байна” хэмээн ярьсан гэнэ.

Анх будаа тариалахад Хакухо өөрийн биеэр ирж, үе шат болгонд нь биечлэн оролцсон бөгөөд эхний жилдээ хоёр тонн ургац авчээ. Үүнээс 120 кг будааг өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн Ивата мужийн Ямада хотын оршин суугчдад хандивлах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж