Facebook-чид Крис Вайтыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Facebook-чид Крис Вайтыг дэмжив

Худалдааны төв дотор зураг авахын хориглосон утгагүй дүрмийг өөрчлөхийг шаардсан уриалга “Facebook”-ээр явж эхэллээ.

Учир нь Шотландын Гласгов хотын ойролцоох  супермаркетад  нэгэн аав зайрмаг идэж буй дөрвөн настай охиныхоо зургийг дарсан нь дээрх хэл амны эхлэл болжээ. Крис Вайт гэгч охиноо өхөөрдөн гар утасны камераар зургийг нь авч байтал супермаркетын хамгаалалтын ажилтан түүнийг зураг авахаа болихыг шаардаж, дарсан зурагнуудаа устга гэжээ. Хариуд нь охины аав охиноос өөр зураг дараагүйгээс гадна зургийг хэдийн “Facebook” -тээ байрлуулсан гэжээ. Үүний дараа хамгаалагч цагдаа дуудсан байна.

Цагдаа нар Крисийг байцаасны эцэст суллаж явуулахдаа болзошгүй террорист халдлагаас сэргийлэхийн тулд өөрийг нь байцаах эрхтэй гэж хэлсэн гэнэ. Харин энэ явдалд бухимдсан Крис “Facebook” хуудсандаа супермаркетад зураг авахыг хориглосон дүрмийн талаар олон нийтийн санал асуулга явуулжээ. Дээрх явдлыг сонссон 4,000 гаруй хүмүүс худалдааны төв дотор зураг авахын хориглосон утгагүй дүрмийг өөрчлөх уриалга гаргасан байна. Харин иргэдийн бухимдлыг төрүүлсэн худалдааны төв дээрх хэргийн төлөө уучлал гуйсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж