Төв аймгийн өдрүүд нийслэлд болно

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Төв аймгийн өдрүүд нийслэлд болно

Төв аймгийнхан нийслэлчүүдэд нутгаа сурталчлах өдрүүдийг зохион байгуулах гэж байна. Аравдугаар сарын 19-22-нд Улаанбаатар хотод “Төв аймгийн өдрүүд” арга хэмжээг зохиохоор тэд хэдийнэ бэлтгэл ажилдаа орж, ажлын хэсгүүд томилжээ. Эдгээр өдрүүдэд “Төв аймгийн өдрүүд” гэсэн арга хэмжээнээс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, ургацын баяр, жил бүр зохион байгуулагддаг “Нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн гээд олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Түүнчлэн Төв аймгийн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид аймгийнхаа соёлын өдрүүдэд нийслэлчүүдэд зориулан үндэсний сонгодог бүтээлээр бэлэг барих юм. Тэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Хязгааргүй” моно опера, “Учиртай гурван толгой” дуурь, “Монгол туургатны дуулал” гала тоглолт, “Asian Shop” хамтлагийн тоглолтыг тус тус хийхээр төлөвлөжээ. Мөн багачуудад зориулан “Миний чин зоригт бяцхан найз” хүүхдийн жүжгийг тайзнаа тооглох юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж