Залуусын төлөө дуугарагч

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Залуусын төлөө дуугарагч

Их улс төрд хүйсийн харьцаа тэнцвэргүй байна хэмээн гоочлох хүн цөөнгүй. Гэхдээ улс төрд хүч үзэж байгаа цөөн хэдэн эмэгтэйгээс товойж гарч ирж байгаа хэдийн нэг нь С.Одонтуяа. Түүний талаар бичихийн өмнө түүний аавыг дурьдахгүй бол болохгүй болов уу. Түүний аав Д.Салдан 30 гаруй жил улс орны эдийн засаг, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг удирдаж явсан манай улсын өмнөө барьдаг эдийн засагчдын нэг байсан. С.Одонтуяа нь Д.Салдангийн дөрвөн хүүхдийн отгон охин. Тиймдээ ч аавынхаа мэргэжлийг өвлөсөн биз. Багадаа гимнастик, төгөлдөр хуураар хичээллэж олон уралдаан тэм­цээнээс тэргүүн байр эзэлж явсан гэж байгаа. Дунд сургуулиа төгсөөд Санкт-Петербургийн их сургуулиас эдийн засагч мэргэжил “өвөртөлж” ирсэн. 1990 он, чөлөөт зах зээлд шилжсэн Монгол Улсын иргэн бүр бизнес эрхэлж байсан үе. С.Одонтуяа ч бизнест хөл тавьж бидний сайн мэдэх “Sentosa Furniture” тавилгын дэлгүүр, “Sentosa Food Court” олон үндэстний хоолны сүлжээ ресторан зэрэг бизнесийн хэд хэдэн салбарт хүч үзэж эхэлсэн юм. Улмаар 2006 онд “Иргэн та баялаг” хөдөлгөөнийг байгуулж тэргүүнээр нь ажиллаж байв. Мөн 2008 онд УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт АН-аас нэр дэвшин өрсөлдөж өвдөг шороодсон. Хэдий “том” сонгуульд унасан ч НИТХ-ын сонгуульд тус дүүргээс дахин өрсөлдөж сонгогдоод байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард түүний “Иргэн та баялаг” хөдөлгөөний зүгээс “Залуусын төлөө за гэж хэлье” уриалга гаргасан. Харин энэхүү уриалгыг олон байгууллага дэмжиж байгаа бөгөөд залуус ч түүнд ам сайтай байгаа юм билээ.

Б.Энхмөнх


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж