Модон бөмбөгчид Тайванийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Модон бөмбөгчид Тайванийг зорилоо

Тайванийн нийслэл Тайпей хотноо энэ сарын 10-14-нд үргэлжлэх Тайванийн модон бөмбөгийн нээлттэй тэмцээнд оролцох Монголын тамирчид эх орноосоо морджээ. Тайванийн үндэсний баярын 100 жилийн ойн арга хэмжээнд зориулсан тус тэмцээнд 20 гаруй орны 250 орчим тамирчин өрсөлдөх юм байна. Монголын баг тамирчдын тухайд дөрвөн тамирчин, дасгалжуулагч, шүүгч, албаны хүн гээд нийт найман хүний бүрэлдэхүүнтэй Тайванийг зорьжээ. Өмнө Монголын модон бөмбөгчид 2007 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.

Тэмцээн өндөрлөсний дараа олон улсын сертификат олгох дасгалжуулагчдын семинар болох аж. Гурав хоног үргэлжлэх тус семинарт ХААИС-ийн багш Ж.Загас, “Мон-Алтиус” БТДС-ийн багш М.Ганболд нар оролцох юм байна.

Тайванийн нээлттэй тэмцээн нь тухайн жилийнхээ хамгийн өндөр чансаатай тэмцээн бөгөөд мөнгөн шагнал өндөртэй, олон шилдэг тамирчид оролцдогоороо онцлогтой ажээ.


С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж