Нурангаас хоёр хүний амь аварчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Нурангаас хоёр хүний амь аварчээ

Баянгол дүүргийн долдугаар хороо дөрөвдүгээр хорооллын 69 дүгээр байрны урд талд ухсан нүхний шороо нурснаас үүдэн өчигдөр хоёр залуу шороонд дарагдсан байна.

Дуудлагын дагуу НОБГ-ын Шуурхай бүлэг 105-ын аврагчид газар дээр нь очиход барьж буй барилгын бохирын шугамын ухсан нүхний шороо нурснаас тэнд ажиллаж байсан  22, 28 настай  хоёр эрэгтэй бүсэлхийнээс доош хэсгээр шороонд дарагдсан байжээ. Тэднийг аврагчид эсэн мэнд гаргаж, ГССҮТ-д хүргэж өгсөн байна. Дээрх дуудлагаар  нэмэлтээр Аврах салбарын бүлэг, Шуурхай бүлэг 105-ын бэлтгэл ээлжний бүрэлдэхүүн ажиллажээ.

Иймд  аж ахуйн нэгж байгууллагуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах тал дээр анхаарч, ажилчдынхаа аюулгүй ажиллах нөхцөлийг хангаж, осол, аваараас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж