Эдийн засгийн байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хороо хуралдана

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хууль гэх мэт олны анхаарлыг татсан хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх туахй хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нарын өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх ажээ.

Харин Хууль зүйн байнгын хороогоор Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн үйл ажиллаганы тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах зэрэг хуулийн төслийг хэлэлцэнэ.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон Газрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Газрын төлбөрийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн төслүүд гэх мэт хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж