Ума Турман хууль зөрчигч

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Ума Турман хууль зөрчигч

Найруулагч Квинтин Тарантиногийн “Биллийг устга” киногоор алдрын оргилд хүрсэн Холливуудын жүжигчин Ума Турман Беверли Хиллзын цэцэрлэгт хүрээлэнд тамхи татаж дэггүйтсэн аж. Хотын ногоон бүсэд тамхи татах хориотойг үл тоомсорлосон жүжигчин бүсгүй 250 ам доллараар торгуулсан байна.

Гэвч энэ торгууль Ума Турманы хувьд анхных биш гэнэ. Тэрбээр урьд нь анхны хүүхдээ тээж байх үедээ тамхи татаж шүүмжлэлд өртөж байсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж