53-р сургуулийн 10 сурагч ХӨСҮТ-д хэвтлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

53-р сургуулийн 10 сурагч ХӨСҮТ-д хэвтлээ

Үдийн цайтай холбоотой  олон асуудал шийдэгдээгүй байхад дахиад хүүхдүүд уусан сүүндээ хордлоо. Халдварт өвчин судлалын үндэсний төвд \ХӨСҮТ\ өнөөдөр 14 цагаас эхлэн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн хүүхдүүд хордлогын шинжтэй ирж, хэвтэн эмчлүүлж эхэлжээ. Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа болон, ямар эмчилгээ хийж байгаа талаар ХӨСҮТ-ийн Сургалт мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодрууллаа.

-Одоо танай эмнэлэгт хэдэн хүүхэд ирээд байна вэ. Хүнд хүүхэд байна уу?

-Манай эмнэлэгт яг одоо 53 дугаар сургуулийн 1-4 дүгээр ангийн 10 хүүхэд ирлээ. Хүүхдүүд өндөр халуурч, бөөлжиж байна. Одоогоор биеийн байдал нь хүндэрсэн хүүхэд алга.

-Танайх ямар эмчилгээ хийж байна вэ. Олон хүүхэд нэмж ирж байна уу?

– Үдийн цайндаа хүүхдүүд сүү уусан гэж ярьж байна. Хүүхдүүдэд халуун буулгах, ходоод угаах, хордлого тайлах эмчилгээ хийж эхэлсэн. Манай эмч нараас гадна дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс эмч нар сургууль дээр нь үзлэг хийж, яаралтай шинжилгээ авч байгаа. Одоохондоо хүүхэд нэмж ирээгүй .

-Яг ямар компанийн үйлдвэрлэсэн сүү уусан юм бол. Өөр ямар нэг зүйл идсэн юм болов уу?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Хүүхдүүд сүү, тараг уусан гэж л хэлж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж